Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд хоногт шинээр илэрсэн хамгийн олон тохиолдол болов. Хамгийн сүүлд коронавирусийн дельта хувилбарын давлагааны оргил үед өдөрт дээд тал нь 3,000 гаруй тохиолдол батлагдаж байсан юм.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 415,765 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,708 нь Улаанбаатар хотод,
- 1,380 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,016 хүн эндээд буй.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,854 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.