Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,673 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 410,542 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,083 нь Улаанбаатар хотод,
- 590 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,013 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 33,670 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.