Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Калифорнид зохион байгуулагдах “Coachella 2022” наадамд The HU хамтлаг оролцоно

Амьд хөгжмийн алдартай наадмын нэг Coachella энэ оны дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-нд АНУ-ын Калифорнид зохион байгуулагдахаар товлогдсон.

Наадамд оролцох уран бүтээлчдийг өчигдөр албан ёсоор танилцуулсан бөгөөд үүнд хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The HU хамтлаг багтжээ.

The HU дөрөвдүгээр сарын 15 болон 22-нд тайзнаа гарах хуваарьтай байна.

"Coachelle 2022"-д Канье Вест, Билли Эйлиш, Харри Стайлс, Карли Рей Жепсэн, 21 Savage, Swedish house mafia зэрэг 180 орчим уран бүтээлч оролцоно.

Жил бүр дэлхийн алдартнууд цугладаг тус наадам цар тахлын улмаас хоёр жилийн турш өнжсөн. Харин энэ онд товлогдож буй нь амьд хөгжим сонирхогчдын хувьд хамгийн их хүлээлтийг үүсгэж байгаа юм. Наадмын эхний долоо хоногийн тасалбарууд зарагдаж дууссан бөгөөд хоёр дахь долоо хоногийн тасалбарыг өнөөдрөөс борлуулж эхлэх аж.

Эх сурвалж: Billboard

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.