Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээний нэг хүнд ногдох өртөг НЭГ САЯ төгрөг болж байгаа

Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.

244 энхийг сахиулагчаас 231 нь халдвар авсан нь батлагдсан. Тэгэхээр омикрон хувилбар 90 хувь халдварыг тархааж байна.

Манай улсад тархаад байгаа коронавирусийн хувилбаруудыг бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээгээр аль хувилбар болохыг тогтоодог. Нэгдүгээр сарын 06- нд бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг хийж омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан юм. Энэхүү хувилбар тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нь нэг сая гаруй төгрөг болж байгаа. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцуудыг түүвэрлэж, цөөн тоогоор шинжилгээг хийж байна.

Казахстанд оршин суудаг монгол улсын иргэн сураггүй алга болжээ
Казахстанд оршин суудаг монгол улсын иргэн сураггүй алга болжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА