Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 773 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 773 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 393,757 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 33 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 740 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 597 нь Улаанбаатар хотод,
  • 143 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,995 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,737 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Ц.Билэгсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн тус бүр нэг иргэнээс Омикрон хувилбар илэрсэн
Ц.Билэгсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн тус бүр нэг иргэнээс Омикрон хувилбар илэрсэн
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА