Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 2,153 тохиолдол шинээр батлагдаж, 17 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,153 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 342,992 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,147 нь Улаанбаатар хотод,
  • 1,006 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,518 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,717 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,060 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Д.Амарбаясгалан: Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн сонгогчиддоо баярлалаа
Д.Амарбаясгалан: Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн сонгогчиддоо баярлалаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.