Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 1,303 тохиолдол шинээр батлагдаж, 18 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,303 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 720 нь Улаанбаатар хотод,
  • 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 18 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,501 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,464 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,302 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Монголд анх удаа байгуулсан “Хүүхдийн төмөр зам”-ыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгожээ
Монголд анх удаа байгуулсан “Хүүхдийн төмөр зам”-ыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгожээ
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.