Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж буй.

Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд I-III ангийнхан 32, IV-V анги 33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм байна.

Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хувьд бүх ангийн сурагч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл амарна.

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй байна.

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж байгааг НЭМГ-аас мэдээлж байв.

АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?
АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.