Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 1,131 тохиолдол шинээр батлагдаж, 14 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,131 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 339,536 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 731 нь Улаанбаатар хотод,
  • 400 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,146 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,483 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,804 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59,603 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Фантастик продакшны залуусын олон сар сахал, үсээ ургуулсны учир тайлагдав
Фантастик продакшны залуусын олон сар сахал, үсээ ургуулсны учир тайлагдав
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.