Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын 2,076 тохиолдол шинээр батлагдаж, 16 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,076 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334,865 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,113 нь Улаанбаатар хотод,
  • 963 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 16 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,440 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,628 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,789 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Х.Баттулга МоАХ-г өгөхгүй гэжээ
Х.Баттулга МоАХ-г өгөхгүй гэжээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.