Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Малчиддаа хандаж малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байна

Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах чиглээр УОК-ын дарга болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ хүрээнд хадлан тэжээл бэлтгэхэд зориулж өмнөх жилүүдийнхээс чамгүй олон техник гаргалаа. Беларусь улстай Засгийн газар хооронд хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан болон хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг ААН, иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн.

Энэ жилийн тухайд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянтан тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ аижл 13 хувьтай үргэлжилж байгаа.

Энэ жилийн тухайд бага зэрэг хүндрэл байна. Яагаад гэвэл хур бороо ихтэй байгаа учир хадлан бэлдэх хугацаа хойжилж магадгүй байна.

Түүнчлэн хур ихтэй байснаас газрын хөрс чийгтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүйг харуулж байгаа. Цочир хүйтрэхэд чийгтэй хөрс хөлдөж, зудын эрсдэл бий болох нөхцөл ажиглагдаж байна.

Тиймээс нийт малчиддаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэн малын индексжүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна.

Мөн энэ жил төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж 20 орчим мянган тонн бэлтгэхээр төлөвлөж байгаа. Үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Энэ зээл нь гурван хувийн хүүтэй. 7.65 хувь буюу арилжааны банкны зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэнэ. Дотоодын мах бэлтгэлд 17 ААН хамрагдахаар арилжааны банканд судалгаа хийгдээд явж байна.

ЗГ: Хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ шийдвэр гаргалаа
ЗГ: Хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ шийдвэр гаргалаа
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.