Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 3,766 тохиолдол шинээр батлагдаж, 6 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,766 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 236,079 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 3,765 дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1,271 нь нийслэл хотод,
  • 2,494 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 3,175 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 968 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28,890 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Д.Сумъяабазар: Хотын өмнөх дарга нарын шуналаас болж Яармагийн түгжрэл толгойны “өвчин“ болоод байна
Д.Сумъяабазар: Хотын өмнөх дарга нарын шуналаас болж Яармагийн түгжрэл толгойны “өвчин“ болоод байна
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.