Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын 3,638 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,638 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 810 нь нийслэл хотод,
  • 2,828 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,554 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 951 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16,226 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,315 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

ЭМЯ: Дараагийн 14 хоногт Улаанбаатарт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш болно
ЭМЯ: Дараагийн 14 хоногт Улаанбаатарт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш болно
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.