Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗХЖШ: Байлдагч хоолны хордлогоос үүдэж нас барсан байж болзошгүй

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327-р ангид 19 настай байлдагч Б өчигдөр учир битүүлэг шалтгаанаар нас баржээ. Тэрээр Сүхбаатар аймгаас өнгөрсөн оны 10 дугаар сард татагдан ирээд албаа хааж байжээ.

Хэргийн талаар ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өгөхдөө "Амиа алдсан байлдагчийн үхэл гаднын нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаантай гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Тодруулбал байлдагч хоолны хордлогын улмаас амиа алдсан байж болзошгүй байна. Одоогоор алба хаагчийн үхлийн шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийгдэж байна” гэв.

Эх сурвалж: shuurhai.mn

Б.Болдсайхан: Хэрвээ вакцинжуулалт өргөн хүрээнд яваагүй бол өдөрт халдвар 15 мянга, үхэл 1000 байх байсан...
Б.Болдсайхан: Хэрвээ вакцинжуулалт өргөн хүрээнд яваагүй бол өдөрт халдвар 15 мянга, үхэл 1000 байх байсан...
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.