Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 1264 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 30483 болж байна. 1127 нь Улаанбаатарт, 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Ховд 12,
- Дархан 24,
- Эрдэнэт 9,
- Сэлэнгэ 5,
- Төв 40,
- Завхан 20,
- Өвөрхангай 3,
- Хэнтий 1,
- Булган 4,
- Дундговь 4,
- Чойр 1,
- Дорнод 5,
- Увс 1,
- Архангай 8,
Ингэснээр дотоодын халдвар 30483
Эмнэлгээс шалтгаалах халдвар 89,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 445,
Улаанбаатарын халдвар 26515
Аймаг, орон нутгийн халдвар 3386 болж байна.
Сүүлийн 24 цагт 658 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 15403 боллоо.
Нийт 4457 хүн эмчлэгдэж байгаагаас 2562 нь хөнгөн, 1456 нь хүндэвтэр, 359 нь хүнд, 81 нь маш хүнд байна.
57-70 насны 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 86 болж байна." гэлээ.