Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай $50.000-ын гэрээ байгуулсныг Ц.Мөнх-Оргил дэлгэж, Ц.Оюунгэрэл нотоллоо

АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах   төсвөө гаднын компаниас хууль бусаар олж авсан нь ил боллоо. Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусталх хугацаанд гэрээлсэн байна.  Ингэхдээ АНУ-ын DCI  буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниас 50 мянган ам.доллар авахаар ийнхүү гэрээгээ баталгаажуулжээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын томоохон цахим  сайтуудаар мэдээлж эхэлсэн байна. Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл өгч, Ц.Туваан гишүүнээс тодруулахдаа “Сонгууль  будлиулах ажлыг АН-ынхан  хийгээд эхэлчихсэн байна. Би тэгж харж байна.

 

Ц.Туваан гишүүнээс асууя. АНУ-ын foreigh lobby буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компани  гадна дотнын компани, хувь хүмүүстэй гэрээ байгуулах болгондоо бүртгүүлдэг. Энэ бүртгэлд Ц.Туваан гишүүний гарын үсэгтэйгээр  DCI  гэдэг лобби групп АН-тай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үеэр ийм гэрээ байгуулсан байна.

 

Энэ ямар учиртай юм бэ. Та нар маань  сонгуульд оролцох  замаа эрх биш өөрсдөө мэддэг юм байгаа биз дээ. Ийм илт хууль зөрчсөн юм хийж болж байгаа юм уу” гэлээ.  АН-ынхны энэхүү үйлдэл нь хоёр ч хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа  юм байна. Тухайбал,  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгуулага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг хориглогно” гэсэн заалттай. Мөн  Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглно” хэмээн заасан байдаг.  

Д.Дандархүү

Сүүлийн 24 цагт 1328 ТОХИОЛДОЛ шинээр бүртгэгдэж, 5 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт 1328 ТОХИОЛДОЛ шинээр бүртгэгдэж, 5 хүн нас барлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.