Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.БАТТУЛГА ЗХЖШ-ЫН УДИРДЛАГУУДАД ЯМАР ТУШААЛ ӨГСӨН БЭ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлж байна" гэсэн гэнэтийн мэдэгдлийг өчигдөр хийсэн. Энэ улс төрийн хүрээнд хийгээд нийгэмд ихээхэн анхаарлыг татлаа.

Түүгээр зогсохгүй уг мэдэгдлээ хийж дуусангуут Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар ЗХЖШ-т очжээ. Энэ үйл явдал ихээхэн ноцтой асуудал дагуулж мэдэхийг учир мэдэх хүмүүс онцолж эхлээд байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд мэдэгдлээ хийж дуусангуут ЗХЖШ-ыг зорьжээ. ЗХЖШ-д Ерөнхийлөгч зочлох мэдээ цаг тулгаж ирсэн байна. Мэдээлэл авсан албаныхан Ерөнхийлөгчийг угтах бэлтгэх хангаж амжаагүй байхад тэрээр иржээ. Өөрөөр хэлбэл, хүндэт харуул жагсаж амжаагүй байхад очсон гэнэ.

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын удирдлагын цөөн тооны хүмүүстэй 30 минут орчимд уулзаад шууд явжээ.

Энэ уулзалтаар юу ярьсан бэ гэдэг олны анхаарлыг татаж байна.

Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэж явдаг. Х.Баттулга улс төрийн мэдэгдэл хийгээд өөрийн удирддаг зэвсэгт хүчинд очсон нь зүгээр ч нэг үйл ажиллагаатай танилцах ажил, баяр ёслол тохиолдуулсан үйл явдал биш. Тиймээс энэ үйл явдлаар ноцтой зүйл яригдсан байх магадлалтай байж мэдэхээр байна!

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ЭМЯ: Коронавирусийн 1311 тохиолдол батлагдаж, 2 хүн нас баржээ
ЭМЯ: Коронавирусийн 1311 тохиолдол батлагдаж, 2 хүн нас баржээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА