Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад бэлгийн дарамт үзүүлсэн даргаа зоджээ

Хятадын төрийн албан хаагч эмэгтэй зүй бус утгатай зурвас бичиж, бэлгийн дарамт учруулсан даргаа шалны модоор зодож буй 14 минутын дүрс бичлэг цахим орчинд тарж, шуугиан тарьжээ.

Жу овогт эмэгтэйн хэлснээр дарга нь түүн рүү гурван ч удаа садар самуун утгатай зурвас илгээсэн аж. Түүнчлэн хамт ажилладаг бусад эмэгтэйчүүд нь ч ижил зурвас хүлээн авч байсан удаатай гэнэ. Тиймээс тэвчээр нь барагдсан эмэгтэй ажилчид нийлэн цагдаагийн газарт гомдол гаргажээ.

Бичлэг дээр Ван овогт дарга нь шалны модоор цохиулж, нүүр рүүгээ ус цацуулж байхдаа ширээнээсээ огт босолгүйгээр ажилчдаасаа өршөөл хүсч, явуулсан зурвасууд нь ердөө тоглоом байсан хэмээн тайлбарлахыг оролдох аж.

Дээрх үйл явдал чухам хэзээ болсон нь тодорхойгүй ч Жу овогт болон түүний хамт ажилладаг эмэгтэйчүүд өнгөрсөн долоо хоногт цагдаад өргөдөл өгсөн ба дээрх бичлэг энэ долоо хоногт Хятадын цахим харилцааны Weibo платформ дээр тавигджээ.

Бичлэгийн сэтгэгдлүүдээс дүгнэхэд ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх зохицуулалт дутагдалтай тус орны ихэнх иргэд Жу овогт эмэгтэйн хийсэн үйлдлийг зөвтгөн сайшааж байна. Хэдийгээр Бээжин 2005 онд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн ажилтан даргынхаа эсрэг гомдол гаргах боломжийг олгосон хууль баталсан ч ихэнх тохиолдолд гэрч, нотлох баримтгүй гэх шалтгаанаар зарга буцаагддаг аж.

Дээрх бичлэгийн талаар Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, феминист идэвхтэн Лу Пин “Энэ бичлэг даргаасаа бэлгийн дарамт амсаж байсан бүх хүмүүсийн сайшаалыг хүртэж байна. Ихэнх тохиолдолд бэлгийн дарамттай холбоотой гомдол санал тохирсон шийдэлд хүрч чаддаггүй тул дарамтад өртсөн эмэгтэйчүүд чимээгүй үлдэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин энэ эмэгтэй чимээгүй өнгөрөхийн оронд өөрийгөө хамгаалахаар шийджээ. Нийгэмд цочроо өгсөн энэ бичлэгээс харахад ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдэд үүнээс илүү оновчтой арга үнэхээр үлдээгүй бололтой” хэмээн ярьжээ.

Бичлэг дээр гарч буй дарга Ван овогт бол Хятадын засгийн газрын ядуурлыг бууруулах агентлагийн орлогч дарга байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэг гарснаас хойш тус агентлагт дотоод шалгалт хийн Ван дарга сахилга батын зөрчил гаргасан хэмээх шалтгаанаар халагджээ. Харин Жу овогтийн хувьд албанынхан нь түүнийг сэтгэцийн асуудалтай, хэт түрэмгий авирласан хэмээн дүгнэж байгаа ч хэрхэн шийдвэрлэх хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга коронавирусээр нас баржээ
Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга коронавирусээр нас баржээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.