Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хулгайн замаар Дорнодод очсон тод манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарчээ

Коронавирүсийн халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед хүн бүрээс хариуцлага нэхэж байна. Гэтэл уяач гэх тодотголтой хүмүүс төр засгаас авч хэрэгжүүлж байгаа шийдвэр дүрэм журмыг зөрчиж хулгайн замаар аймаг сум дамжин морь сонирхож үзэж явна гэх асуудал ар араасаа цуварсаар байна.

Өчигдөр шөнө баталгаат бус замаар Хөлөнбуйр суманд орж ирээд байсан Монгол улсын тод манлай уяач, хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүүг албадан тусгаарлажээ. Түүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд PCR шинжилгээ хийгээд байна.

Д.Даваахүү нь Хэнтий аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд Хөлөнбуйр суманд багагүй хөдөлгөөн хийсэн, нилээдгүй хүнтэй хавьталд орсон байж болзошгүй тул Хөлөнбуйр сум тэг зогсолт хийгээд байна.  

Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй
Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.