Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ын голомт нэг жүжигчнээс эхэлж, 54 ажилтанд халдвар тархжээ

УДЭТ-т шинэ голомт үүсч нийт 54 ажилтан уран бүтээлч коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байна. 

Анх нэг жүжигчин халдварын нууц үедээ ажлаа хийж байгаад орон нутаг руу тоглолтоор явжээ. Энэ үеэр халдвар батлагдаж, тухайн жүжигчний ойрын хавьтал болсон УДЭТ-ын ажилтан, уран бүтээлчдийн 119 хүнээс эхний байдлаар шинжилгээ авахад ийнхүү 54 хүн халдвар авсан нь батлагдсан байна.

УДЭТ-т батлагдсан 54 хүний халдвар нийт ажилтны тал хувь гэдгийг ХӨСҮТ мэдээлж байна. Шинжилгээний ажил цаашид үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Коронавирусийн халдвартай нэг иргэн ХӨСҮТ-д нас барлаа
Коронавирусийн халдвартай нэг иргэн ХӨСҮТ-д нас барлаа
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.