Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа:Сүүлийн 24 цагт хамгийн олон буюу 108 хүн коронавирусийн халдвар авчээ

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор 108 хүн шинээр коронавирусийн халдвар батлагджээ.

Тэдгээрийн 3 нь зөөвөрлөгдөж орж ирсэн халдвар байна. Тодруулба, Истанбул-Улаанбаатарын нислэгээр өнгөрсөн сарын 25-нд ирсэн 2 хүний давтан шинжилгээ, 3 дугаар сарын 5-ны өдөр Нурсултаны нислэгээр ирсэн 1 иргэн аж.

Мөн 54 нь УДЭТ-ын голомтлон гарсан халдварын тохиолдол байна. Үлдсэн хүмүүс нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс байгаа аж.

Ингэснээр улсын хэмжээнд каластр халдварын тоо 2811 болж, сүүлийн 24 цагийн хугацаанд 49 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Монгол Улсад нийт 3336 хүн халдвар авчээ. Үүнээс 2588 нь эдгэрсэн байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Танилц: АН-ын даргад нэр дэвшигчид
Танилц: АН-ын даргад нэр дэвшигчид
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.