Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ албан хэрэгцээний зориулалтаар "Ланд 200" автомашиныг 210 сая төгрөгөөр авахаар авахаар тендер зарлажээ.
Уг тендерийн техникийн нөхцөл хэсэгт тусгайлан “Ланд 200“ GXR,VX, VXR загваруу гэж заажээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1.3-т заасан “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэсэн заалтыг зөрчиж байна.
Улс оронд Коронавиурсийн цар тахал дэгдсэн, улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэн.
Гэтэл хэмнэлтийн горимд орж ажиллах Засгийн газрын шийдвэр болон холбогдох хуулийн заалтыг зөрчиж байгаа энэ мэт тендерийг анхааран арга хэмжээ авж даруй цуцлах зайлшгүй шаардлагатай байна.