Нийслэлийн онцгой комиссын дарга буюу Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамтаар тун удахгүй 06:00 цагаас хэрэгжиж эхлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллах журмыг танилцууллаа.
Журмаар УОК-оос танилцуулсан 14 газрын үйл ажиллагаа зөвшөөрөгдөхийг онцолж байв.
Түүнээс гадна хатуу хөл хорионы үед тусламж шаардлагатай иргэдийн эрх зөрчигдөж, эрүүл мэнд амь насаараа хохирдог асуудлыг Хотын дарга онцолж байв. Тодруулбал, “Хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдол өмнө нь гарсан. Дахиж ийм алдаа гаргаж болохгүй. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой, хүндэтгэх шалтгаантай асуудал гарсан тохиолдолд газар дээр нь шийдэх эрхийг дүүргийн Засаг дарга болон холбогдох хүмүүст өгч байна. Тун удахгүй ажил эхэлнэ. Бүгд зохион байгуулалтад орж, сэтгэлээсээ ажлаа хийхийг хүсч байна. Бид бүх талаар дэмжиж, мэдээ мэдээллээр шуурхай хангаж ажиллана” гэв.
Эх сурвалж: shuurhai.mn