Монгол төр бужигнаантай байна. Дөнгөж төрсөн эх, нярайд хүнлэг бус харьцсан асуудал нийгмийг донсолгож дээшлээд төрийг эргүүллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Байнгын хороо, УИХ-ын чуулганы индэр дээрээс огцорч байгаагаа мэдэгдсэн мэдэгдэлд хамгийн олон удаагийн давтамжтай гарсан үг нь “Төрийн албан хаагчдын дундаас нэг л хүн ажилдаа хариуцлагагүй хандахад төр засаг нь огцордог юм шүү” байв.
Дасал болтлоо бугшсан, байдаг л юм шиг хүнд сурталтай төрийн албан хаагчдад хүссэн хүсээгүй чихэнд нь хоногштол давтан хэлсэн нь энгийн нэгэнд ч нэгийг бодогдуулсан. Хэдийгээр хөшигний ард өөр улс төр өрнөсөн ч Засаг огцорсон явдал төрийн албатай шууд холбоотой байв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Төрийн албан хаагчдын дундаас нэг л хүн ажилдаа хариуцлагагүй хандахад төр засаг нь огцордог юм шүү” гэх өгүүлбэр Монголын 198.000 төрийн албаны ажилтнуудад нэгийг бодогдуулж ажлын ёс зүй, хариуцлагын ухамсар бага ч гэсэн сэргэсэн биз ээ.
Эгэл ардын туйлын хүсэл бол төр засаг нь ийн соёлжиж, төрийн алба нь хариуцлагатай байгаасай.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР