Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинтог олон улсын шүүхэд өгөхийг шаардаж өлсгөлөн зарлаж эхэллээ

\"\"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэрээр Оюу толгойн гэрээтэй холбогдуулан ийнхүү эсэргүүцэж байгаа юм байна. 

Тэрээр \"МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж алдагдсан Оюу толгойгоо буцаан авах өлсгөлөн\" хэмээх бичигтэй самбар дэргэдээ байршуулжээ. 

С.Ганбаатар энэ талаараа \"Өнөөдөр Монголын ард түмэн Оюу толгойгоо буцаагаад авах алтан боломж ирлээ. Харин МАН Монголын Рио Тинто нам бол эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд нарыг Рио Тинто тавьдаг. Ингээд МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа олон улсын  шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэх гарах хүртэл өлсгөлөн зарлаж байгаа юм. Би үүн дээр 16 жил явж байгаа юм. 35 наснаасаа 51 нас хүртлээ явж байна. Монголын ард түмэн үүнийг маань дэмждэг. Бүх хүн байртай ажилтай, Монгол орон өргүй болох алтан боломжийн төлөө өнөөдөр өлсгөлөн зарлаж, МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас гаргахын төлөө энэхүү өлсгөлөнг зарлаж байгаа юм\" хэмээлээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР 

ХҮН-ийнхэн Т.Доржхандын замаар жудаггүй явбал малнууд болно...
ХҮН-ийнхэн Т.Доржхандын замаар жудаггүй явбал малнууд болно...
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА