Өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны зах, үсчин, гоо сайхны үйлчилгээ нээгдэж байна.
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.
Бүх төрлийн барааны худалдаа гэдэгт Нарантуул, Хархорин зэрэг барааны зах хамрагдахыг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах тасгийн дарга Б.Энхжаргал тодотголоо.
Эх сурвалж: shuurhai.mn