Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан

\"\" 

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас дараахь тодруулгыг авлаа.

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас архи, согтууруулах ундаанаас авах татварыг нэмж тусгай санд төвлөрүүлээд эргээд архичдыг эмчлэх зардлыг нэмэгдүүлнэ гэсэн агуулгатай хуулийн төсөл батлуулахаар төлөвлөснөө мэдэгдээд байна. Архи дарсны үйлдвэрлэл танай салбарт харьяалагддаг. Та үүн дээр ямар санаа бодолтой байна вэ?

-Архинаас гаргах эмчилгээ, иргэдийг хорт зуршлаас нь салгах оролдлогууд бол зайлшгүй хийх л зүйл. Хэтрүүлсэн хэрэглээ бол ажлын бүтээмж, улс орны хөгжил, тэр байтугай монгол хүний удмын санд заналхийлж буй бодитой аюул. Гэхдээ зөвхөн эмчилгээ гэлтгүй, иргэдийн сэтгэл зүй, хэрэглээний соёлд нь дорвитой өөрчлөлт хийхгүй бол энэ асуудал хэвээрээ үлдэнэ. Хорь, гучин жилийн дараа ч архи дарсны хэтрүүлсэн хэрэглээ гэдэг зүйл бидний толгойг өвтгөсөөр л байх болно шүү дээ. Үүнийг хүчээр шийдвэрлэх ямар ч боломжгүйг бид бүгдээрээ мэднэ. Согтууруулах ундааны хэрэглээг захиргааны аргаар хорих, хязгаарлах нь сөрөг нөлөө ихтэйг дэлхий нийтийн бүтэлгүйтсэн оролдлогууд бэлхнээ харуулдаг.

-Зохист хэрэглээг дэмжсэн бодитой ямар алхам хийх вэ?

-Он солигдохын өмнө согтууруулах ундааны томоохон үйлдвэрлэгчидтэй уулзаж архины хатуулгийг тодорхой үе шатаар, аажмаар багасгах талаар санал солилцсон. Удахгүй ажил хэрэг болно гэж бодож байна. Манай оронд энэ арга тохирно гэдгийг эрдэмтэн судлаачид ч хэлдэг. Ер нь Азийн орнууд бага градустай архины үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн нь асар их үр дүнд хүргэлээ шүү дээ. Энэ бол эхний алхам. Үүний зэрэгцээ архины хэрэглээний зохистой хэлбэрийг нийгэмд байнга таниулж, үр дүнтэй хэлбэрээр иргэдэд сурталчлах ажил тасралтгүй хийгдэх ёстой. Үйлдвэрлэгчдийг ч үүнд татан оролцуулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тодорхой төлөвлөгөөнүүд гаргаад явж байна. Бид ардчилсан, эрх чөлөөт нийгмийг бүтээж байгаа хүмүүс. Юу хэрэглэх нь хувь хүний л сонголт шүү дээ. Сонголт хийх ухамсарт нь сайнаар нөлөөлөх, зохист хэрэглээний зөв дадал суулгах бодлого, арга замыг түлхүү дэмжих нь үр дүнтэй гэж хувь хүний хувьд боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин

Н.Номтойбаяр хэрхэн буруутгагдсан бэ?
Н.Номтойбаяр хэрхэн буруутгагдсан бэ?
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.