Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс голдуу 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ

\"\"

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн 23 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс:

- 2 нь өнгөрсөн сарын 23-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчдын 3 дахь давтан шинжилгээгээр

- 2 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч

- 19 нь батлагдсан голомтуудын хавьтал, голдуу гэр бүлийн хүмүүсээс илэрчээ. Тодруулбал, ХСҮТ-т батлагдсан хүмүүсийн гэр бүл, “Мөнххада” ХХК-ийн ажилтнуудын гэр бүл, мөн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан голомтын гэр бүлийн хүмүүс байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвар 469 болоод байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 

Нийслэлд зохион байгуулж буй шинжилгээний төвүүдийн хаяг, байршил
Нийслэлд зохион байгуулж буй шинжилгээний төвүүдийн хаяг, байршил
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.