Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“ӨВӨЛД БИД БЭЛЭН\“ ӨДӨРЛӨГТ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН 62 АЖ АХУЙ НЭГЖ ХАМРАГДЛАА

\"\"

Зам, тээврийн салбарын 2020-2021 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд тус үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/179 тоот тушаалаар “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 16 багц ажлыг хийж гүйцэтгэж байна.
 

Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн удирдамж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн удирдамжийн дагуу Хот хоорондын болон орон нутгийн нийт 62 аж ахуйн нэгж байгууллагаас 62 аж ахуйн нэгж байгууллага бүрэн хамрагдсан бөгөөд 98,3%-ийн гүйцэтгэлтэй Өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулан “ӨВӨЛД БИД БЭЛЭН” өдөрлөгөө 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан.

\"\"

Уг өдөрлөгөөр тээвэрлэлтийн үед голлон гардаг техникийн гэмтэл болох хий нум солих тэмцээнийг жолооч нарын дунд зохион байгуулж, мөн зам тээврийн осол саатлын үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тээвэрлэлтийн үед эмийн санд зайлшгүй байх шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг таниулах үзүүлэх сургалтыг “103” яаралтай тусламжийн газартай хамтран зохион байгуулж, мэргэшсэн жолоочийн шалгалтыг авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог болсон.
 

Мөн “Хараацайн жигүүр” ХХК-д Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагад туслан иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд сэтгэл, хүч хөдөлмөрөө гарган ажилласанд талархал илэрхийлэв.

Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.