Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТҮТ: Оюутан охиныг эзгүй хээр үлдээсэн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

\"\"

Увс аймгийн нэгдсэн группт нэгэн иргэн “Хот хоорондын автобусны жолооч зорчигчоо хээр буулгаад явсан. Хээр буулгасан оюутан охин хөлдөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсээд байна. Эрх бүхий хүмүүст хүртэл нь ШЭЙР!!!” гэсэн агуулгатай мэдээлэл тараасан. Харин энэ асуудлаар Авто тээврийн Үндэсний төвийн хэлтсийн дарга К.Айдос өөрийн фэйсбүүктээ тайлбар өгчээ. Тэрбээр \"Энэ асуудлыг шалгаж, тодруулсан. Тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн жолооч болон замд буусан 2 зорчигчтой холбогдож тайлбар авлаа.

Увс аймгийн Хяргас сум орох гэж байсан 2 зорчигч Хар тэрмэсээс наана 45 км хээр газар бууна гэсэн боловч жолооч Ууганхүү эзгүй хээр газар үлдээхгүй гээд цаашаа явж Хар тэрмэсийн амралтын газар буулгасан байна. Жолооч аймаг, сумын онцгой комисст мэдэгдсэн байна. Зорчигчдыг тухайн амралтын газар голомттой газраас ирсэн гэж үзээд оруулалгүй гадаа зогсоосон тухай зорчигчид хэлсэн. Харин жолоочийн хувьд тодорхой дүрэм журмыг зөрчсөн асуудал бас харагдаж байна.

Тухайн зорчигчдыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу албаны хүмүүс тосч авч, дэглэм сахиулж гэрт нь хүргэх байсан. Гэвч албаны хүмүүст хүлээлгэж өгөөгүй. Зургийг зорчигчдын байгаа айлын хүн аваад нийгмийн сүлжээнд оруулж. Гэхдээ бодит бус тайлбартай\" гэсэн байна. 

\"\"

Ковидын дараах аялал жуулчлалын шинэ төрхийг бий болгоход төрийн байгууллагууд хамтран ажиллана
Ковидын дараах аялал жуулчлалын шинэ төрхийг бий болгоход төрийн байгууллагууд хамтран ажиллана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА