Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар гардуулав. Өнөөдөр нийт 80 гаруй иргэнийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ