Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шилэн данс”-наас үүдэж, Х.Бадамсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын бие чилээрхэв үү

“Шилэн данс”-наас үүдэж, Х.Бадамсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын бие чилээрхэв үү

Зам, тээврийн хөгжлийн  Дэд сайд асан Б.Цогтгэрэл байгууллагуудын санхүүтэй холбогдох хууль бус ажиллагааг “Шилэн данс”-ны мэдээлэлд тулгуурлан мэдэгдэх болсноор чамгүй хугацаа өнгөрчээ. Тиймдээ ч түүнийг “Шилэн” Цогоо гэхээр андахгүй мэднэ. Тэгвэл “Шилэн” Цогоо уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Шилэн данс”-н дахь мэдээллийг нийтэд дэлгэсэн.

Тус үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн ажилладаг бөгөөд охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас Канадын “Торонто”-гийн Их сургууль руу шилжүүлжээ. Мөн нэг ширхэг унадаг дугуйг 20 сая төгрөгөөр худалдан авсан зэрэг мэдээллийг дэлгээд байна.

“Саалийн үнээ” гэгдэх тус үйлдвэр нь татварт чамгүй орлого бүрдүүлдэг хуруу дарам цөөн байгууллагуудын нэг хэдий ч ийнхүү эрх мэдэлтнүүд нь мөнгийг дураар зардаг, улсад их хэмжээний хохирол учруулдаг байдал байсаар байна.

Үүнээс гадна Х.Бадамсүрэн захирал массажны сандал 54 сая төгрөгөөр авдаг, мөнгөн аяганы урьдчилгаа төлбөрт 8,3 сая төгрөг шилжүүлдэг, унаагаа солихдоо 512 сая төгрөгөөр тус тус худалдан авдаг гээд хэрхэн мөнгө “хусаж” болох бүх боломжийг ашигласан нь харагдана. Гэтэл Х.Бадамсүрэнгээс гадна тус газрын зарим захирал, хурган дарга нар ч Ерөнхий захирлаасаа дутахгүй мөнгө гулгуулдаг нь ч нотлогдсоор байна. Тухайлбал, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Дэлгэрбаяр эмчилгээний зардалд 219.063.796 төгрөг гаргуулан авсан нь “Шилэн данс”-наас гэрэлтэв.

Харин “Шилэн” Цогоогийн буянаар төрийн өмчит компанид бий болсон хууль бус зүйлийг илчилсэн учраас Х.Бадамсүрэн захиралд хариуцлага тооцохоос өөр аргагүй болсон. Гэтэл эрхэм захирлын бие гэнэт чилээрхэн, эмнэлэгт хэвтэж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй “Эрдэнэт” үйлдвэрт “Онц байдал тогтоон шалгаж байгаа” хэмээн сүржигнэж байсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ч таг дуугүй. “Онц байдал” нэрийн араар чухам ямар асуудал өрснийг ч шалгах асуудал хөндөгдөж байгаа. Харин “Онц байдал” зарласан Л.Оюун-Эрдэнэ ч мөн эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээлэл бий. Хууль, журамд зааснаас харвал аливаа байгууллагын удирдлагыг халах солих шаардлага гарвал эмнэлэгт хэвтэж байхад юм уу, ээжлийн амралттай байхад нь шийдвэр гаргаж болдоггүй. Тиймээс холбогдох этгээдүүд нийгэмд газар авч байгаа шуугианыг намдаахаар шийдсэн бололтой.

О.Баяр

Эх сурвалж: Түмэн.мн

Б.СЭМЖИДМАА: Итгэлцэл, эв нэгдэл БАЯНГОЛ ДҮҮРГИЙН хөгжлийн үндэс
Б.СЭМЖИДМАА: Итгэлцэл, эв нэгдэл БАЯНГОЛ ДҮҮРГИЙН хөгжлийн үндэс
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.