Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуяг:Хувьцааны ногдол ашиг гэж 179 тэрбум 874 сая төгрөгийг Үнэт цаасны компанид шилжүүлсэн

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, ЭТТ-ХК хамтарсан мэдээлэл хийлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга н.Дэлгэржаргал</strong> “Нүүрс тээвэрлэгчдийн холбооноос гаргасан саналууд тавьсан. Тээвэрчдын хөлс тарифтай холбоотой асуудал. Он эхлээд онцгой журмаар тээвэрлэлтийг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой зургадугаар сард бүх төлөөллийг оролцуулж ажилласан. Энэ ковидын үед уртын тээвэр дээр 80+ бололцоо байгаа. Үүний дагуу компаниуд өгсөн үүргийн дагуу ажиллаж байна. Манай яамнаас 80+ аяныг эрчимжүүлэхийг үүрэгдэж, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг талаар Эрдэнэс тавантолгойгоос мэдээлэл өгнө.

Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Нүүрс тээвэрлэлтэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Манай компанийн хувьд нэг онцлогтой. Бид бол аман нөхцлөөр буюу шууд гаалийн хяналтын бүс дээрээ борлуулаад гаалийн хяналтын бүсээс цаашаа тээвэрлэх асуудлыг хувийн болон аж ахуйн нэгжүүд хариуцдаг. Манайхтай ойрхон ажилладаг худалдан авагч компаниуд хариуцдаг.

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд захирамж гаргаж тусгай үүрэг даалгавар өгч, нүүрс тээврийн компаниудад төрийн өмчит болон бусад холбогдох яамдуудыг анхаарч ажиллахыг анхааруулсан. Жолооч нарын амралт оочер дарааллыг зохицуулах газрыг Засгийн газар болон төрийн өмчит компаниудын оролцоотойгоор байгуулсан байдаг. Компанийн дэргэдэх байгууламж 80 гаруй хувьтай явж байна. Ингэснээр жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэнэ. Эмнэлгийн үйлчилгээний асуудлын хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна.

Засгийн газар, салбарын сайдуудаас чиглэл өгсөн. Ингээд уртын болон богины тээвэрт 80+ буюу ижил үнэтэй байлгахаар зохицуулалт хийж байна. Худалдан авагч компаниудтайгаа харилцаж ойлголцож байна. Манай компанид 60 худалдан авагч компани байна. Маргааш бүх холбогдох төрийн болон төрийн өмчит компаниуд тээвэрчидтэй очиж уулзана”. Мөн түүнчлэн ногдол ашгийг яагаад тараахгүй байгаа талаар тайлбар хийлээ.

Тэрбээр “2019 онд манай компани 1 их наяд 30 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Нийт хувьцааны 14,7 хувийг 2 сая 513 мянган иргэн эзэмшдэг. Бид ТУЗ-аа хуралдуулаад ногдол ашгийг иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Нэг хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг 90 төгрөгөөр тооцож, 14,7 хувь гэдэг нь нийт эзэмшиж байгаа 2 тэрбум 200 сая гаруй хувьцаа байгаа. Үүнийг нь бодохоор 190 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс ашгийн 10 хувийн татвар хасагдана. Ингээд 179 тэрбум 874 сая төгрөгийг бид Үнэт цаасны компанид шилжүүлсэн. Хуулийнхаа дагуу иргэдэд очих ёстой” гэлээ.

Зам тээврийн яам “</strong>Тээвэрлэлт дээр жишиг тарифийг гаргасан. Жишиг тарифийн хүрээнд тээвэрлэлийн хөлсийг тохироод явдаг журам өнөөдөр үйлчилж байна. Нүүрсийг уурхайн ам дээр борлуулчихаж байна. Жишиг тарифийн хувьд зайнаас хамаараад янз бүрийн үнэтэй” гэлээ

Б.Ганхуяг:Хувьцааны ногдол ашиг гэж 179 тэрбум 874 сая төгрөгийг Үнэт цаасны компанид шилжүүлсэн
Б.Ганхуяг:Хувьцааны ногдол ашиг гэж 179 тэрбум 874 сая төгрөгийг Үнэт цаасны компанид шилжүүлсэн
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.