"Эрдэнэс таван толгой"-н ногдол ашгийн мөнгө дансаа нээлгэсэн иргэдийн дансанд байршсан байна. Харин Монгол улсын хэмжээнд хувьцааны дансаа нээлгээгүй 1 сая 900 мянган иргэн байгаа нь хувьцааны мөнгийг тараахад хүндрэл учруулж байгаа бололтой.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабаяр “1072 хувьцааны ногдол ашгын эхний 68 тэрбум төгрөгийг албан ёсны данстай 656 мянган иргэний дансанд, төлбөр тооцооны нэгдсэн хадгаламжийн төвд тавдугаар сарын 2-нд шилжүүлсэн байгаа. Харин одоо 1 сая 900 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэх ёстой байна. Данс нээлгэхдээ тухайн хорооны Засаг дарга, иргэний бүртгэлийн ажилтантай холбогдож хувьцааны данстай холбоотой мэдээллийг нягтлах хэрэгтэй байна. Тиймээс иргэд төрийн ажлыг хүндэтгэн хувьцааны дансны бүртгэлийг нэгж хоруудуудад шахан Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааны дансаа нээлгэвэл, мэдээллийн албадуудын тоон статистикийг нэгтгэж эхэлбэл төрийн ажлыг түргэн шуурхай явуулна. Сангийн яамныхан И-баримтын системд шилжүүлбэл түргэн шуурхай шилжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Харин 1 сая 900 мянган иргэнд 136 тэрбум төгрөгийн ногдол ашиг оичх ёстой.
Тиймээс их хэмжээний мөнгөн дүнг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, тараах чиглэл өгөх боломжгүй. Зарим хүмүүс сонгуулийн өмнөхөн худал амлалт өгсөн хэмээн мушгих болсон. Ийм зүйл огтхон ч болоогүй. Бизнесийн зарчмаар хийгдэж байгаа ажил юм. Эхний баталгаажсан 656 мянган иргэний дансанд 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө орсон байгаа. Харин төлбөр тооцооны нэгдсэн хадгаламжийн төв Сангийн яамны харьяа байгууллага учраас тэндээс иргэдийн данс руу ногдол ашгийг шилжүүлэх шийдвэр өгвөл иргэдийн хувьцааны мөнгө данс руу нь орно” хэмээлээ.