Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашинаа ачуулсан бол хаана хандах вэ?

Зөвшөөрөлгүй газар автомашинаа байрлуулсан бол ачих арга хэмжээ авдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Түгжрэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ иргэдийг хохироож  байна гэх гомдол гарах болсон.

Тиймээс ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ  “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”,  “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын заалтуудыг мөрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Өөрөөр хэлбэл машин ачихдаа чанга яригчаар зарлах  нь  учир дутагдалтай, ачсан тохиолдолд хаана хандаж автомашинаа буцааж авах процесс тодорхой бус хэвээр байна. Тиймээс автомашиныг ачсан тохиолдолд  хаана, хэнд хандаж буцаан авах тухай мэдээллийг жолоочийн гар утсанд мессежээр  илгээдэг болох юм байна. 

Үүнээс гадна  www.auto-ub.com цахим хаягнаас  журмын хашааны байршил, торгуулиа хаана төлөх зэрэг шаардлагатай мэдээллээ авах боломж бүрдүүлжээ. 

Мөн 75551000, 1800 1200 тусгай дугаарын утсаар мэдээлэл авч болох аж. 

Ингэснээр иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй  зэрэг зөрчил арилна гэж тооцож байна. 

 

“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган боллоо
“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.