Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 17 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ.
Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас иргэн О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 17 компаний барилгууд дулаангүй болж иргэд хохирхоор болж байна. Үүний буруутан нь мэдсээр байж хэнэггүй зан гарган хулгай хийдэг барилгын компаний эздийн “Монгол зан”, байнга, сонгууль болгоноор солигдож байдаг УБДС компаний удирдлагууд юм. Өнөөдөртөө л болж байвал дараа нь ямар үр уршиг гарах нь огт хамаагүй гэсэн сэтгэлгээтэй ойрын ашиг харсан бизнессменүүд болон хээл хахуульд гаршсан төрийн албаны нөхдүүдийн балгаар Зайсан толгойг тойроод бага газрын их дайн дэгдэж байна.
Зайсанд газартай, эсвэл барилга барих гэсэн, байр авах гэсэн хүмүүс дулааны хангамжаа урьдчилан шийдэж, дулааны шугамны өмчлөгчөөс нь зөвшөөрөл авахгүй болбол энэ мэтээр хулхи дулаантай болж бизнесийн эрсдэлд орж байгааг анхаарна уу.
Доорх нэр бүхий компаниуд дулаангүй болж байна.
1. Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон
2. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон
3. Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон
4. Голден вилл ХХК
5. Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон
6. Гантулга бор ХХК
7. Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС
8. Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа
9. Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон
10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон
11. Рома инвест ХХК
12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон
13. Жи энд Моторс ХХК /The Peak residences/
14. Инэл ххк /Chariot residence/
15. Жинхэнэ Уянга ХХК
16. Сайн констракшны барилга
17. Уран ган ХХК /Хан түшээ хотхон/
,