Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АЖНАЙ” ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

Өмнөговьчуудын тэр дундаа хүүхэд залуус, өтгөс буурлуудын амрах, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлдэг Ажнай талбай сүүлийн жилүүдэд өнгө үзэмжгүй болж хайс, хавтан, сандалнууд нь эвдэрч хэмхэрсэн байдалтай байсан билээ. Иймээс Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр тус талбайг сэргээн засварлах ажлыг санаачлан эхлүүлсэн юм. Гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарласны дагуу Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм говь” ХХК ажлыг чанартай гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Гэрээнд тусгасны дагуу 
Ажнай талбайн нийт хавтангуудыг шинээр сольж, 24 ш сандал, 27 ш хогийн сав сууриуулж, 24 ш гэрэлтүүлэг хийснээс гадна 36м хашаа зэргийг иж бүрэн шинэчлэн засварлаж иргэдийн амарч зугаалахад ая тухтай болгон тохижууллаа. Цаашид энэ мэт нийтийн эзэмшлийн талбайг арчилж тордон өөд нь татаж, эвдэж сүйтгэхгүй байх тал дээр холбогдох хүмүүс нь анхаарах шаардлагатай юм.

Т.МӨНХСАЙХАН: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
Т.МӨНХСАЙХАН: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА