Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны тогтоолыг танилцуулан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг Я.Эрдэнэсайханд гардуулан өгсөн юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нь :
1993 онд Сүхбаатар аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль,
1997 онд МУБИС-ийн Математик статистикийн сургуулийг математикч,
2010 онд Удирдлагын академийг төрийн удирдлага,
2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч,
2014 онд АНУ-ын Виржинигийн Их сургуулийг төрийн удирдлага,
2000 онд МУБИС-ийг компьютерийн магистр,
2001 онд МУБИС-ийг математикийн магистр,
2017 онд хууль зүйн магистрт суралцсан.
1998-2000 онд ХААИС-ийн Физик математикийн тэнхимд багш,
2000-2002 онд МУБИС-ийн Математик статистикийн сургуульд багш,
2016-2018 оноос Гадаадын иргэн харъяатын газарт газар, хэлтсийн дарга,
2018 оноос өнөөдрийг хүртэл ХХААХҮЯ-ны жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Төрийн захиргааны, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм.
Улсад 22 жил, үүнээс төрийн албанд 19 жил ажиллажээ.
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн бодлого зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм.
Тэрээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад гардаж ажилласан байна.
Ажил хүлээлцэхэд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан, Салбарын удирдлага зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, ахлах референт Д.Энхбат, референт Д.Болд, ХХААХҮЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд байлцаж ажлын амжилт хүслээ.