Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Салхитын мөнгө алтны ордод УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон бусад албаныхан ажиллалаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс өнгөрөгч амралтын өдөр Салхитын мөнгө-алтны ордын олборлолт, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны орд нь мөнгөний хүдрийн 2,920 мян.тонн нөөцтэй (B+C), жилд 600 мян тонн хүдэр олборлох хүчин чадалтай.

2020 оны геологи хайгуулын ажлын үр дүнд нийт 2890 орчим га талбайг хамруулан дахин өрөмдлөг, уул сувгийн ажил хийсний дүнд нөөц 2-3 дахин өсөхөөр тооцоолол гарсныг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр танилцуулсан.

2020 оны 3-5 р сар хүртэл хугацаанд Салхит уурхайн болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллгааг барилга, үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн 80%-ийн эвдрэлтэй байсныг сэргээн засварлаж, хоногт 1.0 мянган тонн, жилд 300.0 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг бий болгосон. Өнөөдөрийн байдлаар 70-80%-ийн хүчин чадалтай ажиллаж, 32.0 мянган тонн хүдэр боловсруулж, 532 тонн баяжмал үйлдвэрлэснийг Салхитын мөнгө-алтны ордын үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан танилцууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Юуны өмнө та бүхний ажилд амжилтыг хүсье. Уг төсөл маань маш олон хүний анхаарлын төвд байдаг. Нийгэмд их хүлээлт үүсгэсэн төсөл байгаа. Энэ төслийн үйл ажиллагааг бид найдвартай чанартай явуулах нь та бидний үүрэг. Бидний хувьд уурхайн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь зүгээр үзээд хараад өнгөрөх биш тулгамдсан, шийдэх ёстой асуудлыг шийдэж бүх талын зөвлөгөө, дэмжлэг, тусламж өгөх асуудлаар явж байна. Тэхээр бид хэдий чинээ гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргана төдий чинээ ашиг орлого олно. Бидний гол зорилго бол зардлыг аль болох багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх ёстойг хэлээд төслийн нийт ажилчид уурхайчдад ажлын өндөр амжилтыг хүсээд яамны зүгээс бүх талаар ойр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг УБТЗ эх орондоо угсарч засдаг боллоо
Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг УБТЗ эх орондоо угсарч засдаг боллоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.