Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БСШУСЯ-НААС ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

БСШУСЯ-НААС ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Их, дээд сургууль коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлийг ханган ажиллаж байна.

2020 онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27,999 нь энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй, 2,903 нь өмнөх онуудад ЕБС төгссөн шалгуулагчид байна.

Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд, 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр анги танхим суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д нэвтэрч өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэж авна. Уг хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа нэвтрэх хэсэг"-ийн дугаарыг зэргийг нарийвчлан заасан байна.

Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байгаа.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг \\Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ./
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.

Дүн оноо гаргах. засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар ’LIVE"-aap мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Ингэснээр шалгуулагчид цаг алдалгүй дүнтэйгээ танилцах боломжтой юм.

Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

Шалгуулагчид заавал бүрдүүлэх материал:

  • Суудлын хуваарь,
  • иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авчирна.

Эдгээр өдөрт ямар хичээлээр шалгалт авахыг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.

Долдугаар сарын 2-нд

  • Монгол Улсын түүх /10:00-11:20/
  • Англи хэл /14:00-15:20/

Долдугаар сарын 3-нд

  • Хими /10:00-11:40/
  • Газар зүй /13:00-14:20/
  • Нийгэм /16:30-17:50/

Долдугаар сарын 4-нд

  • Биологи /10:00-11:20/
  • Математик /14:00-15:40/

Долдугаар сарын 5-нд

  • Физик /10:00-11:40/
  • Орос хэл /13:00-14:20/
  • Монгол хэл /16:00-17:20/
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг УБТЗ амжилттай барьж дуусгалаа
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг УБТЗ амжилттай барьж дуусгалаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.