МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийгхөнгөлөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан нь баримтаар дэлгэгдсэн байдаг. Тэрбээр уг асуудлаас үүдэж, нэр хүнд нь ихээхэн унасан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулийг “Намаа хөлдөө чирнэ” гэх үндэслэлээр өнжихөд хүрээд байгаа юм.
Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшихээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “добро”-гаа авсан гэгдэж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг дэлгэж байна.
Төрөөс төрсөн тендерчин, концессчид, мөнгө хүүлэгчдийн мэдээллийг бид цувралаар хүргэсээр байгаа. Уг мэдээллийг бэлтгэхдээ гүтгэх зорилго агуулаагүй бөгөөд дэд сайд Б.Батцэцэгийн ХОМ, https://www.tender.gov.mn/ сайтад тавигдсан мэдээллийг тулган, түүвэрлэх замаар бэлтгэв. Уг тендерүүдийн 90 хувь орчмыг Дэд сайдын албан тушаал хашиж байхдаа авсан нь доорх хүснэгтүүдээс харагдана.
НЭГ: “МӨНХИЙН ҮСЭГ” КОМПАНИЙН 23 УДААГИЙН 2.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХ
“Мөнхийн үсэг” бол дэд сайд Б.Батцэцэгийн гол нэрийн хуудас болсон компани. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД ДАРЖ үзэх боломжтой. Олон нийтэд нээлттэй дата мэдээллээс харахад “Мөнхийн үсэг” компани нийт 57 тендерт оролцсон байна. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
ХОЁР: “МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” КОМПАНИЙН 13 УДААГИЙН 1 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХ
Олон нийт уг компанийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын цаасыг хэвлэж, “будлиантуулсан” гэх муу нэр зүүснээр нь мэднэ. Байгуулагдаад 2 жил гаруй болж буй уг компанийн оролцсон тендерийн түүхүүдтэй ЭНД ДАРЖ танилцаж болно. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
ГУРАВ: “АЗ ХУР” КОМПАНИЙН ТАВАН УДААГИЙН 124 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН ТҮҮХ
“Аз хур” компани нийт 36 тендерт оролцсон байна. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД ДАРЖ үзэх боломжтой. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
ДҮГНЭЛТ: Манай Eguur.mn сайт редакцийн нийтлэлийн бодлогын хүрээнд өнгөрөгч сард “Төрийн тендерчид үйлдвэрлэгчдийг “БАГАЛЗУУРДАЖ”, ажилгүйдлийг нэмсээр байх уу, Ерөнхий сайд аа” нийтлэл бичиж байв.
Яг манай дэвшүүлсэн санааг бататгаж, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарын магнат Адмоны захирал Р.Энхбат “Одоо гомдоллож үглэхгүй, шууд нүд рүү нь хуруугаа хийнэ” хэмээн хамаг тендерт ялж буй төрд нөлөөтэй эрхмүүдийг шүүмжилсэн ЯРИА өгсөн юм. Тэрбээр “Соёмбо” гэж үйлдвэр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хүнийх, та нар мэдэх үү. Тэрний чинь үйлдвэр. ЖДҮ-дэж баахан заваарсан, одоо бүгдийг нь атгаж байна. “Чи энд ирээд арай хямд хэвлүүлчихэд яадаг юм” гэхээр “Бид нар тохирчихсон юм аа” гэж байна. Ингэхээр манай үйлдвэр ер нь байх хэрэггүй болох нь байна шүү дээ. Өөр “Мөнхийн үсэг” гэж байна. ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгийнх. Дуртай ажлаа хийнэ. Тэнд очъё гэвэл тэнд очно, энд очъё гэвэл энд очно. Одоо элчингээр явна гэнэ ээ. Нэг өглөө боссон чинь элчин сайхан санагдсан юм байлгүй. Яамдуудаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороог хүртэл базчихсан” гэж ярьсан юм.
Хөдөөний аж амьдрал, малчдын зовлонг “түй” ч мэдэхгүй, албан тушаал сэлгэж явдаг эл хатагтай өвөр дэх Италид суух элчин сайдын визээ мартаад яагаад хонгор нутаг руу улайрав. Дэд сайдын суудлаас хэвлэлийн салбарын бүх тендерийг хамж байгаа эл эмэгтэй УИХ-д суувал жижиг бизнесүүдэд олдох ёстой боломжийг хэрхэн хааж болохыг бодож, ХЭРСҮҮ СОНГОГЧ та дүгнэлтээ хийгээрэй.
Эх сурвалж: Eguur.mn