Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн Онцгой комисс танхимын дадлага, сургуулийг зохион байгуулж байна

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн шуурхай штабт  “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт  дадлага сургуулилт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага, сургуулийг зохион байгуулсан.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт зохион байгуулагдаж байна. Иймд  дүүргийн Онцгой комиссоос дадлага сургуультай уялдуулан коронавирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, ухуулга сурталчилгааг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төв, автобусны буудлууд дээр өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд автомашины чанга яригчаар заавар зөвлөмжийг иргэдэд хүргүүлж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

“Ирээдүйн татвар төлөгч” гар зураг, эсээ, тик токийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа
“Ирээдүйн татвар төлөгч” гар зураг, эсээ, тик токийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА