Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг иргэн бүх ёсчлон биелүүлэх хэрэгтэй

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар "Мөнхийн тун" компанийн үйл ажиллагаатай танилцав. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын зүгээс цар тахалыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж байгаа. Халдвар зөөвөрлөгдөж орж ирж байна. Дотооддоо тархаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Халдварын шинжилгээг зөвхөн гаднаас орж ирж байгаа иргэдээс аваагүй. Иргэдээс ч түүвэрлэж авч байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвар тархаагүй байна. Бурханы авралаар КОВИД19-ыг хяналтдаа барьчихаад байна. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч "Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна" гэж хэлсэн байна. Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгааг бид бүгдээрээ мэдэж байна. Монголд энэ нөхцөл байдал үүсвэл ямар аймшигтай зүйл болох вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг цаг тухайд нь авч байна. Ард иргэдийн ухамсар ч маш сайн. Амны хаалтгүй иргэд алга. Бүгдээрээ ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж байна.     

Өнөөдөр Хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн явцтай танилцлаа. Улсын хэмжээнд маш сайхан лабораторитай болсон байна. Маш олон шинжилгээг эсийн түвшинд хийх боломжтой болсон байна. Нөхцөл байдал хүндэрвэл хоёрдугаар эмнэлгийг КОВИД19-ын эсрэг арга хэмжээг энэ эмнэлэгт авна. Мөн цэргийн төв эмнэлэгт 500 гаруй ор байна. Дээр нь ХӨСҮТ байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрлээ гэхэд 1000 хүнийг шууд тусгаарлаад эрчимт эмчилгээ хийх боломж байна. 

Түүнчлэн нэн яаралтай төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Энэ эмнэлгийг эхлээд КОВИД19-ын эсрэг авах арга хэмжээнд ажиллана. Цаашдаа өөрийнх нь чиглэлээр ажиллуулна. 

Бид нэн түрүүнд хорио цээрийн дэглэмээ сахих, амны хаалтаа зүүж, гадуур гарахгүй байх, метр хоорондын зайгаа барих ёстой. Энэ тахлаас хамгийн сайн хамгаалах зүйл бол хүний өөрийн дархлаа. Дархлаагаа хамгаалахын тулд спортоор хичээллэ, хоолоо сайн ид, сайн унтаж амар. Орой 22.00 цаг гэхэд орондоо ороод амарсан байх ёстой. Архи уувал коронавирусээс хамгаална гэх худал мэдээлэл түгсэн байна. Харин ч дархлаа суларна шүү. 

Төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг иргэн бүх ёсчлон биелүүлэх хэрэгтэй. Тэгэж чадвал Монгол Улс одоо байгаа диваажин шигээ амар амгалан байна. Аюул хаалга тогшоод ороод ирсэн ч хамгаалалтад орж бүслэгдчихээд байгаа. Задрах вий, мутацид орох вий. Тиймээс бид бүгдээрээ болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй. 

Коронавирусийн халдвар 1-1.6 жилийн дараа вакцин гарч байж, энэ аюулт байдал дуусна. Бид доод тал нь 1 жил ийм байдалтай байх нь. Дэлхийн нөхцөл байдал сайжирч байж, Монгол Улсын хорио цээрийн дэглэм суларна" гэлээ. 

 

Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.