Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Тээврийн жолооч хүүтэйгээ уулзаагүйг баталж, ойрын хавьтлын 26 хүнээс коронавирус илрээгүй

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. . ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн хэвээр байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5262 тохиолдол шинээр бүртгэгджээ. Өвчлөлийн тархалт эрчтэй байна. Хөнгөн балархай хэлбэрээр өвдөж байна. Энэ нь нян тээгчээс өвчлөл тархаж байна гэж үзэж байна. Ялангуяа хүүхдүүд балархай хэлбэрээр өвдөж, вирусийг удаан хугацаагаар боловсруулж байна. Тиймээс хүүхдүүд том хүнд өвчлөл тарааж байна. 

Яг коронавируст зориулсан эм вакцин хийхэд хүндрэлтэй байгаа талаар эрдэмтэд хэлж байна. Үйлдвэрийн худалдааны төвүүд 1.5-2 метрийн зай барьж хэвшүүлэх хэрэгтэй байна. 

Өчигдөр ДЭМБ "Ковид19 тархалт ид оргил үе дээрээ байна. Энэ аюулт вирус биднээс тийм хурдан салахгүй. Удаан хугацааны туршид хамт байх тул нэг ч алдаа гаргахгүй зөвлөмж, зөвлөгөөгөө сайн хэрэгжүүлж байх"-ыг анхааруулсан. 

Энэ сарын 21-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.  Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 26 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 159 хүн хяналтад байна. Лабораторид тандалтын шугамаар шинжилгээ хийхэд 17 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Коронавирусийн халдвар авсан тээврийн жолооч эхнэр нөхөр хоёр хүүхэдтэйгээ уулзаагүй. Утсаар ярьсан. Уулзаагүй болохыг камерын бичлэг шүүж үзэж баталгаажуулсан" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Өвчтөнүүдийн биеийн байдал хэр байгаа вэ? 

-Тогтвортой сайн байгаа. Эмчилгээ тактик зөв байна. Бид өглөө болгон тусгаарлагдаад эмчилгээ хийж байгаа эмч нараасаа онлайнаар холбогдож мэдээлэл авдаг. 


 
Гурвалжингийн гүүрийг түр хугацаанд хаалаа
Гурвалжингийн гүүрийг түр хугацаанд хаалаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.