Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭД КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНАА ХҮН ДЭЭР ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ

Их Британийн Засгийн газар коронаварусын эсрэг вакциныг гаргаж авахаар бүх хүчин чадлаа дайчилж байна гэж BBC агентлаг мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мэтт Ханкокын мэдээлснээр Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусын эсрэг вакцины хүн дээрх туршилтыг энэ Пүрэв гарагаас эхлүүлэхээр болжээ. Тус улсын хувьд эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн хомсдолд орж,нийлүүлэгч компаниудад захиалга өгсөн ч тэр болгон нийлүүлэлт хийгдэхгүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус улсад шинээр 823 хүн хүн барж,нийт нас баралт 17,337-д хүрээд буй.

Тэрээр “Коронавирусыг эмчлэх төрөл бүрийн эм,эмчилгээний аргуудыг хэрэглэж байгаа боловч эцсийн ялан дийлэх арга бол вакцин. Тийм ч учраас Их Британийн Засгийн газар вакцин үйлдвэрлэлтэд бусад улс орнуудааас илүү их мөнгө зарж байна” хэмээн ярижээ.

Хамгийн найдвар төрүүлж буй Лондонгийн Империал болон Оксфордын их сургуулиудын хоёр төрлийн вакцин гарган авах судалгааны ажилд Засгийн газраас нь нийт 42.5 сая фунт.стерилингийн санхүүжилт үзүүлжээ.

Мөн тэрбээр “Дэлхийд вакцин гаргаж авсан анхны улс болох нь маш том зүйл учраас Засгийн газар эрдэмтэддээ маш сайн дэмжлэг үзүүлж байна” гэжээ

Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ
Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА