Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-ыг татан буулгавал таарна

ШӨХТГ гэж байгууллага сүүлийн жилүүдэд байгаа эсэх нь тодорхойгүй болжээ. Харин сүүлийн үед улс даяар  коронавирустэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжмэгц гэнэт амь орж, хяналт шалгалт хийж буйгаа зарлан тунхаглах болсон. Ингэхдээ бүр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бус цахим орчинд “амьдарч” буй хүмүүст таалагдахаар ажилладаг нь тодорхой болж байна. Өнгөрөгч даваа гарагт л гэхэд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцуудад шалгалт хийхээр болсноо зарлаж, бүр хэвлэлийнхнийг дуудан байж ажилдаа гарна билээ.

Тус газрын дарга Б.Лхагва: Шатахуунтай холбоотой иргэдээс ирж байгаа санал гомдлын дагуу ШӨХТГ, НМХГ, АМГТГ, Стандарчлал хэмжил зүйн газраас ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна. Нийгэмд хэрэглэгчдийг бухимдуулж, авто машин эзэмшигчдийг хохироож байж болзошгүй гэж үзэн дээрх асуудлын хүрээнд хяналт шалгалтыг эхлүүлж байгаа. Хяналт шалгалтын 2 ажлын хэсэг гарч шатахуун жижиглэнгээр борлуулж буй газруудад түүврийн аргаар хяналт шалгалт хийнэ.” гэдгээ мэдэгдсэн.

Харамсалтай нь ШӨХТГ-ынхан түүврийн аргаар ШТС-уудаа сонгох бус цахим орчин байгаа иргэдээс “одоо аль ШТС-ыг шалгах вэ” хэмээн шалгалтын төлөвлөгөөгөө асууж байгаа нь ямар ч удирдамж, “толгойгүй” байгууллага болж дээ л гэж харагдаж байсныг нуух юун. Уг нь хяналт шалгалт хийх эрх бүхий ямар ч байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын ажил зохион байгуулдаг. Мэдээж төлөвлөгөөт гэдэг нь хэзээ, хаана очихоо тухайн байгууллагадаа урьдчилан мэдэгддэг. Харин төлөвлөгөөт бус нь гэнэтийн байдаг.

Гэтэл шатахуун импортлогчдын булхайг илчлэх гэж байж бид очлоо гэхээр цаад хүмүүс нь тэнэг л биш юм чинь бүхий л шалгалтад бэлтгээд “ОНЦ” дүн авахаар хүлээх нь гарцаагүй шүү дээ. Тэдний хийсэн шалгалтын дүн буюу лабораторийн шинжилгээний хариу гурав хоногийн дараа /маргааш/ гарна. Ихэнх ШТС-ын шатахуун хэвийн байж таарах биз. Учир нь ШӨХТГ гэдэг байгууллага хэрэглэгчдийн гомдлын дагуу гэх нэр зүүж байгаа ч тэднийхээ эрх ашгийн төлөө шударга ажиллаж чадахгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй.

Үүнээс өмнө нь “И-март” болон бусад хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. Ингэхдээ байнга цахим орчинд лайв хийж байсан бөгөөд зарим аж ахуйн нэгжийнхэн түүнд дургүйцэхэд шууд тасалж байсан нь саяхан. Энэ нь тэднийг үндсэн ажлаа хийж, шалгалтын үйл ажиллагаа явуулах бус ШӨХТГ гэх "том" нэрийг ашиглан шантааж хийж байна гэх хардахаас аргагүйд хүргэж буй юм. 

Үндсэндээ чиг үүргийнхээ дагуу бус олон нийтэд таалагдаж, оршин тогтнохын төлөө л тэд ажиллаж байна. Уг нь ШӨХТГ хэрэглэгчдийн төлөө дуугардаг, ажилладаг байсан. Гэхдээ өмнө нь О.Магнай, Т.Аюурсайхан гэх дарга нарын үед. Тэдний хувьд шалгалтыг ч хийж, торгохыг торгож, үйл ажиллагаагаа мэддэг, иргэдийн төлөө сэтгэлтэй байж. Харин одоо бол эсрэгээрээ болчихсон нэр төдий байгууллага байгаад ч хэрэггүйг монголчууд бүгд мэддэг болчхоод байна шүү.   

М.Энхсайханыг цагдан хорилоо
М.Энхсайханыг цагдан хорилоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.