Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19-ийн сорьц цуглуулж байсан ДЭМБ-ын ажилтанг хороожээКовид-19-ийн сорьц цуглуулж байсан ДЭМБ-ын ажилтанг хороожээ

Мьянмар улсад ажиллаж Ковид-19 вирусийн сорьц цуглуулж байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтныг хороосон хэрэг гарчээ. ДЭМБ-ын жолооч Мяьнмарын зэвсэгт мөргөлдөөн ихтэй бүс нутгаар зорчиж байгаад амиа алджээ.

НҮБ-ын тэмдэгтэй тээврийн хэрэгслийг жолоодон Рохинжа исламчуудын амьдардаг Ракхайн мужид явж байхад нь Пае Сонь Вин Маунгийг буудсан байна. НҮБ-ын мэдээлснээр ойрын долоо хоногуудад зэвсэглэсэн Аракан үндэстний арми болон Мьянмарын цэрэг армийн хоорондох мөргөлдөөнөөс болж хэдэн арван иргэн амиа алджээ.

Байлдагч талууд ДЭМБ-ын ажилтны амь насыг хороосон хэрэгт харилцан нэгнээ буруутгаад байна. Мьянмар улсын армийн төлөөлөгч хошууч генерал Тун Тун Най хэлэхдээ НҮБ-ын лого тэмдэгтэй тээврийн хэрэгсэлд халдах ямар ч шалтгаан байхгүй, учир нь тэд бидний төлөө, манай эх орны төлөө ажиллаж байна хэмээн мэдэгджээ.

Facebook хуудсанд тавьсан мэдээллээр 28 настай залуу Ситтве тосгоноос нийслэл Янгон руу Ковид-19-ийн сорьц хүргэхээр замдаа гарсан байна. Дэлхий нийтээрээ коронавирус цар тахалд нэрвэгдэж буй энэ үед улс орон, арми хүчин бүр галаа зогсоох нь зүйтэй хэмээн барууны орнууд уриалаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Цагдаагийн байгууллагын 358 албан хаагчийг шагнаж урамшууллаа
Цагдаагийн байгууллагын 358 албан хаагчийг шагнаж урамшууллаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА