Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Цэрэнбат: Сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрийн технлогийг сайжруулна

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар агаарын бохирдолтой холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

Хуралдааны эхэнд "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "Зүүн бүсэд бид дахиад 8 шугам бүхий түлш боловсруулах үйлвэр барина. Ингэснээр Уланбаатар хотын хэрэгцээг бүрэн хангана. Одоо түүхий нүүрс хэрэглэж байгаа 1700 орчим уурын зуух Улаанбаатарт байна. Мөн Налайх дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах боломжтой.  Өнгөрсөн жил Гачуут болон Био комбинат гээд Улаанбаатар хотын зүүн, баруун бүсэд түүхий нүүрс хэрэглэж байсан.  Салхитай үед нүүрсний утаа орж ирэх магадлалтай гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид үйлдвэрийг нэмж байгуулж байгаа" хэмээлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар иргэдийнхээ болон УИХ-ын гишүүдийнхээ үгийг нэлээд сайн сонсож, ажиллаж байгаа.  2017 оны арванхоёрдугаар сард Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр байнга утааны асуудлыг сануулж, шаардаж байсан. Үүний хүчинд ажлын хэсэг гарч, нийслэлийн 9 дүүрэгт бүх гэр хорооллоор явж ажилласан.  Гэтэл "Цэвэр агаар" сан гээд утааны эсрэг ажиллах хүмүүс нь мөнгө завшаад, шоронд явчихсан. Утаатай дайн зарлах, энэ талаар ярьдаг хүн нэг ч байхгүй, хаягдсан байсан.  Тиймээс ажлын хэсэг байгуулж, хууль, тогтоомжийг нь баталж өгсөн. Засгийн газар ч шийдэмгий ажиллаж, 2019 оны тавдугаар сарын 1-ээс түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон.  Сайжруулсан түлшний үйлдвэр ч байгуулсан. Өнгөрсөн өвөл утаа 50 хувь буурсан гэж би бодож байгаа. 

Зүүн талд дахиад нэг үйлдвэр барьж байгаа юм байна. Ирэх жил Улаанбаатар хотын утаа 80 буурах байх аа.  Шинэ үйлдвэр байгуулахдаа одоо байгаатай адилханыг барих гэж байна уу. Эсвэл шинэ технологитай үйлдвэр барих уу. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэлтийн процессыг үргэлжлүүлж явуулна. Технологийн сайжруулалтыг гадна, дотны мэргэжилтнүүдтэй хамтарч хийж байна.  

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өнгөрсөн өвөл агаарын бохирдол харьцангуй буурсан гэдэгтэй санал нэгдэж байгаа. Хэдэн зүйлд болгоомжлох нь зүйтэй гэсэн санал байна. Түлшний үйлдвэр байгуулаад, бүхнийг фронтод гэдэг шиг хөрөнгө мөнгөө тийшээ зарцууллаа.  Өнгөрсөн жил Тавантолгойгоос хэтэрхий өндөр үнэтэй нүүрс авч байгаа гэсэн мэдээлэл гарсан. Урт хугацаанд найдвартай ажиллана гэвэл дандаа Тавантолгойгоос үнэтэй нүүрс татаж байгаа юм.  Одоо Тавантолгойгоос нүүрс татахад ямар өртөгтэй байгаа талаар хариулт өгөөч. Би танай үйлдвэрт очиж үзсэн, өнгөрсөн өвөл хүнд өвөлжсөн. Хөдөлмөрийн нөхцөл байдал маш хүнд, наад захын дүрэм зөрчсөн. Нүдээ аниад л давлаа шүү дээ.  Одоо байдал ямар болсон бэ, энэ талаар мэдээлэл өгөөч. Багануурын нүүрсээр шахмал түлш хийх боломж байна уу, судалгаа хийж байгаа юу.

Эрүүл мэндийн яамнаас угаартсан хүний өмнөх жилийнхтэй харьцуулсан мэдээлэл байна уу.  Зуух дэлбэрсэн гэдэг асуудал их гарсан. Түлшиндээ зохицуулж зуухаа яаж шинэчлэх юм бэ. Энэ талаар судалгаа байна уу. 

"Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: Таван жилийн хугацаатай жилд 800 мянган тонн нүүрс авах гэрээтэй ажиллаж байгаа. 5 жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой"-н угааж, баяжуулах үйлдвэр ашиглалтад орно гэсэн. Энэ үйлдвэрээс цаашид нүүрсээ авна. Нийтдээ 600 км газарт нүүрс тээвэрлэж  байгаа. Улаанбаатараас ачааны машинуудыг гэрээлж явуулж байгаа. Нэг тонн нүүрсийг 62.5 мянган төгрөгөөр авч байна. Энэ өвөл 200 гаруй цэгт иргэд өдрийн хөлсөөр нүүрс савласан. 400 орчим цэгт 3-4 буюу 1200 ажилтан борлуулалт хийсэн. Үйлдвэрт 1500 хүн гурван ээлжээр ажилласан.  Өвлийн хүйтэнд зогсолтгүй ажиллаж байхад үйлдвэрлэлийг сайжруулах боломж бага байсан. Харин хоёрдугаар сараас хөдөлмөр аюулгүй байдлыг бүрэн шийдэж ажиллаж байна.   Багануурын нүүрсээр сайжруулсан түлш хийх талаар Германы эрдэмтэдтэй нийлж ажиллаж байгаа.

Дэлхийтэй ижил хэмжээтэй, хүн амьдарч болох шинэ гараг илрүүлжээ
Дэлхийтэй ижил хэмжээтэй, хүн амьдарч болох шинэ гараг илрүүлжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.