Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолын хүрээнд “2020 оны ноолуурын эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн нөхцөл”-ийг МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 10 дугаар тогтоолоор баталж, зээлийг аж ахуйн нэгжүүдэд шууд болон арилжааны банкуудаар дамжуулан олгоход бэлэн болоод байна.
Ноолуурын эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл шаардлагыг хангах, МУХБ-аас зээл авах хүсэлтэй ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд зээлийн хүсэлт, холбогдох материалыг манай банкны цахим хуудсаар дамжуулан ирүүлнэ.
Арилжааны банкаар дамжуулан энэхүү хөнгөлөлттэй зээлийг авах хүсэлтэй ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч ноолуурын бэлтгэн нийлүүлэгч, аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн хамтран ажилладаг арилжааны банкинд зээлийн хүсэлт, холбогдох мэдээллийг хүргүүлнэ.
Олон улсад шинэ төрлийн коронавирусын халдвар дэгдэж, өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ноолуурын салбарыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа энэхүү хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Үндэсний ноолуурын үйлдвэрүүд, ноолуурын бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийг хамрагдахыг урьж байна.
Бодлогын гэрээний мэдээллийг доорх утсаар лавлана уу.
ХХААХҮЯ-ны ХөнҮХБЗГ-ын мэргэжилтэн: 51-263787, 51-262887