Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 31 дэх тохиолдол бүртгэгдлээ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.16/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ" гэсэн мэдээллийг өглөө.


Энэ мэдээ таалагдаж байвал
Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж, чанар, хүртээмжийг сайжруулна
Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж, чанар, хүртээмжийг сайжруулна
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.